АНУ-ын элчин сайдад эсэргүүцэл илэрхийлсэн Исланд: Трампын нийтэлсэн газрын зураг маргаан тарьжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн Truth Social хуудсандаа нийтэлсэн газрын зурагтай холбогдуулан Исланд улс АНУ-ын элчин сайдыг дуудаж, эсэргүүцэл илэрхийлсэн байна. Уг зурагт АНУ, Канад, Гринланд, Исланд, Мексик, Төв Америк, Карибын тэнгисийг АНУ-ын далбаагаар бүрхсэн байх бөгөөд тухайн хэсгийг “Америкийн Нэгдсэн Улс” гэж тэмдэглэсэн нь Трампын нутаг дэвсгэрээ тэлэх хүсэл сонирхлыг илтгэж, хөрш орнуудтай харилцааны хурцадмал байдлыг улам нэмэгдүүлжээ.
Исландын гадаад хэргийн яам Мягмар гарагт тус улсад суугаа АНУ-ын элчин сайд Билли Лонгийг дуудаж, эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Трамп энэ сарын өмнө Гринланд арлыг нэгтгэх саналтай байсан бол сүүлд Канадыг “АНУ-ын 51 дэх муж” болгох хүсэлтэй гэж мэдэгдэж байв. Түүнчлэн, АНУ-ын Нью Мексико мужийн нэрийг “Нью Америка” болгон өөрчилсөн газрын зургийг өмнө нь нийтэлж байсан.
Трампын энэхүү нийтэлсэн зурагтай холбогдуулан Данийн ерөнхий сайд Метте Фредериксен Гринландын ард түмэн АНУ-д нэгдэхийг хүсэхгүй байгаагаа удаа дараа илэрхийлсэн гэж мэдэгдэж, “АНУ болон дэлхийн улс орнууд үүнд эргэлзэхгүй байгаасай гэж хүсч байна” гэж хэлсэн байна. Трампын нийтлэлийн өмнөхөн Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен Данийн ерөнхий сайдын хамт Гринланд аралд айлчилж, боловсрол, интернэт холболт, түүхий эдийн ашиглалт, усан цахилгаан станцын төсөлд 200 сая еврогийн хөрөнгө оруулах төлөвлөгөө зарласан аж.
Мөн Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шэйнбаум Трампын нийтэлсэн зурагт дургүйцлээ илэрхийлэн, “Мексик гадаад улсын колони биш, эсвэл аль нэг улсын хамгаалалтад байдаггүй, байх ч үгүй. Бид чөлөөт, тусгаар тогтносон, бүрэн эрхт улс” гэж сошиал хуудсандаа бичжээ.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

