АНУ Ираны газрын тос тээвэрлэгч гурван хөлгийг устгалаа

АНУ-ын цэргийн төв командлал Бямба гарагт өөрсдийн хөлгүүдэд чиглэсэн пуужингийн цохилтын хариуд Ираны газрын тос тээвэрлэгч гурван хөлгийг устгасан гэж Пентагоноос мэдээлэв. Тэдний хэлснээр, эдгээр хөлөг онгоцууд нь Исламын Хувьсгалт Гвард болон бүс нутгийн зэвсэгт бүлэглэлүүдийг санхүүжүүлдэг Ираны “сүүдрийн флот”-ын нэг хэсэг байжээ.
АНУ-ын байлдааны хөлгүүд болон нисэх онгоц тээвэрлэгч хөлгүүд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед Иранаас олон удаагийн довтолгоо хийсэн ч хүний хохиролгүйгээр зайлсхийж чадсан гэнэ. Хариу цохилтоор хоёр хөлөг “бүрмөсөн ажиллагаагүй” болж, гурав дахь нь “устгагдсан” гэж мэдээлсэн.
Бямба гарагийн өглөө Персийн булангийн Харк арлын ойролцоо Ираны хөлгүүд цохилтод өртөж, багийн гишүүдийг нүүлгэн шилжүүлсэн тухай Тегеранд мэдээлсэн бол, хариуд нь Ням гарагийн орой Ираны телевиз гурван хөлөг, АНУ-ын хөлөг онгоцууд руу пуужин харвасныг мэдээлсэн. АНУ-ын тал үүнийг хараахан баталгаажуулаагүй байна.
Сар гаруй хугацаанд дайны гал намжсан ч, бараг долоо хоногийн өмнөөс талууд дахин мөргөлдөөн эхэлсэн. Мягмар гарагт АНУ-ын агаарын цохилтоор Ираны өмнөд бүсэд хуримын үеэр дөрвөн хүн амь насаа алдаж, олон арван хүн шархадсан. Энэ тухай сэтгүүлчид АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнсээс асуухад “заримдаа ийм зүйл тохиолддог” гэж хариулсан байна.
Өмнө нь хоёрдугаар сарын 28-нд АНУ-ын цэргийнхэн Минаб хотын сургуулийг буруу координатаар онилж, 156 хүн амиа алдахад хүргэсэн үйл явдал гарч байв. Пентагон энэхүү хэргийн урьдчилсан дүгнэлт гаргасан ч, бүрэн тайланг олон нийтэд ил болгоогүй байна.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

