АН-ын зүгээс ҮХЦ-д төсвийн асуудлаар хандсан талаар албан бичиг ирээгүй

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан мэдээллийн үеэрээ Үндсэн хуулийн цэцээс Ардчилсан намын бүлгийн төсөвтэй холбоотой асуудлаар хандсан талаарх албан ёсны бичиг, тайлбар хүссэн мэдээлэл УИХ-д ирээгүйг онцолсон.
Тэрээр "УИХ-ын Тамгын газар хууль санаачлагчийн бүрэн эрх рүү халдах эрхгүй. Төсвийн тодотгол, төсөв дагасан хуулиудад Үндсэн хуулийн зөрчил байгаа эсэх болон өөрчлөлт хийх асуудал хэлэлцүүлгийн таван үе шатаар дамжина" гэж байлаа.
Төсвийн тодотгол, төсөв дагасан хуулиудад Үндсэн хуулийн зөрчил байгаа эсэх болон өөрчлөлт хийх асуудал хэлэлцүүлгийн таван үе шатаар дамжина.
Түүний хэлснээр энэхүү таван үе шатны нэгдэх хэлэлцүүлэг өнөөдөр 14 цагаас эхэлж, хамгийн гол нь хоёрдугаар хэлэлцүүлэг юм. Энэ үе шатанд төсвийн тодотголыг хүлээн авах эсэхийг УИХ-ын гишүүдийн олонх санал хураалтын үндсэн дээр шийдэж, хүлээн авбал төсөв гурав дахь үе шат руу явах аж. Ямар нэгэн хууль хоорондын зөрчил, Үндсэн хуулийн зөрчил байвал гишүүд шаардлагыг хангахгүй гэж үзвэл ажлын гурван өдрийн дотор зөрчлийг арилгах чиглэлтэйгээр засгийн газарт буцаах эрхтэй.
Л.Өлзийсайхан АН-ын зүгээс төсөвтэй холбоотой асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандана гэдгээ илэрхийлсэн ч одоогоор ҮХЦ-ээс энэ талаарх албан ёсны бичиг ирээгүйг дурдлаа.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

