Алслагдсан чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалах үйлчилгээ туршилтаар эхэллээ

AI мэдээ
Алслагдсан чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалах үйлчилгээ туршилтаар эхэллээ

Багануур, Багахангай болон "Чингис хаан" олон улсын нисэх буудал чиглэлийн автобусаар зорчигчид суудал урьдчилан захиалах боломжтой болж, уг үйлчилгээг туршилтаар эхлүүлсэн байна.

Нийтийн тээврийн бодлогын газрын Тээврийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Оюумаа "Улаанбаатар хотын нийтийн тээвэрт 1*180 орчим тээврийн хэрэгсэл 139 чиглэлд үйлчилгээ үзүүлж байна. Үүнээс алслагдсан Багануур, Багахангай, Хөшигийн хөндий чиглэлд өдөрт 9-10 тээврийн хэрэгсэл үйлчилдэг" гэж мэдээлэв.

Тэрбээр нийтийн тээврийн төлбөр менежментийн шинэ систем нэвтэрснээр иргэд гар утасны аппликэйшн ашиглан алслагдсан чиглэлүүдэд нийтийн тээврийн суудал захиалах үйлчилгээ, дайвар дайх үйлчилгээг авах боломж бүрдсэнийг дурдлаа.

Мөн "Багануур, Багахангай, Хөшигийн хөндий чиглэлд хол замд иргэдийг ая тухтай зорчуулах зорилгоор суудал захиалах үйлчилгээг туршилтаар хэрэгжүүлж байна" гэж тэрээр хэллээ.

Алслагдсан дүүргүүд болон Хөшигийн хөндийн нисэх буудал руу Х:18 Тэнгэр плаза-Багахангай, Х:17 "Улаанбаатар /Тэнгэр плаза/-Эрдэнэ сум-Багануур /Хэрлэн худалдааны төв/, Х:19 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ), Х:20 (5 шар-Чингис хаан ОУНБ), ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) нэршлээр нийтийн тээврийн автобус иргэдэд үйлчилдэг байна.

Нийгэм, эдийн засагУншигчдад
0

Холбоотой мэдээ