Алслагдсан чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалах үйлчилгээ туршилтаар эхэллээ

Багануур, Багахангай, "Чингис хаан" олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалах үйлчилгээг туршилтаар эхлүүлсэн талаар Нийтийн тээврийн бодлогын газрын Тээврийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Оюумаа мэдээлэв.

"Улаанбаатар хотын нийтийн тээвэрт 1180 орчим тээврийн хэрэгсэл 139 чиглэлд үйлчилгээ үзүүлж байна. Үүнээс алслагдсан Багануур, Багахангай, Хөшигийн хөндий чиглэлд өдөрт 9-10 тээврийн хэрэгсэл үйлчилдэг" гэж тэрээр хэлэв.
Нийтийн тээврийн төлбөр менежментийн шинэ систем нэвтэрснээр иргэд гар утасны аппликейшн ашиглан алслагдсан чиглэлүүдэд суудал захиалах болон дайвар үйлчилгээ авах боломж бүрдсэн гэж Ш.Оюумаа тайлбарлав.
"Багануур, Багахангай, Хөшигийн хөндий чиглэлд хол замд иргэдийг ая тухтай зорчуулах зорилгоор суудал захиалах үйлчилгээ туршилтаар хэрэгжээд явж байна" гэж тэрээр нэмж хэлэв.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

