Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдаар Б.Мөнхтамир томилогдлоо

AI мэдээ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдаар Б.Мөнхтамир томилогдлоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамирыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдаар шилжүүлэн томилсон байна.

Б.Мөнхтамир өмнө нь Монголын Иргэний Агаарын Тээвэр (МИАТ) ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ.

Тэрбээр 2025 оны арванхоёрдугаар сард Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдаар томилогдон, “COP17” олон улсын бага хурлыг зохион байгуулах багт орж ажилласан туршлагатай.

Улс төрУншигчдад
0

Холбоотой мэдээ