Айчи Нагоя 2026: Хархүүгийн Билгүүнсайхан шөвгийн наймд шалгарав

Азийн наадмын эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд 24 улсын тамирчин өрсөлдөж байна. Монголын боксчин Хархүүгийн Билгүүнсайхан эхний тойрогт Бангладешийн Ахмед Уцобыг шүүгчдийн нэгдсэн саналаар ялж, дараагийн шатанд гарлаа.
Түүний дараагийн өрсөлдөгч болох Бутаны Мигма Дорж мөн эхний даваанд шүүгчдийн нэгдсэн саналаар ялсан байна.
Ингэснээр Х.Билгүүнсайхан шөвгийн наймд Тайландын Кангпи Бохунцодтой оноолт таарч байна. Бохунцод энэ жингийн хамгийн залуу, 19 настай бөгөөд эхний даваанд Туркменистаны Данияр Розметовыг, дараа нь Узбекистаны Самандар Олымовыг илүүрхсэн байна.
Х.Билгүүнсайханы шөвгийн наймын тулаан энэ сарын 28-ны Даваа гарагт Улаанбаатарын цагаар 17:30 цагт эхэлнэ.
Холбоотой мэдээ

Монгол, Өвөр монголын багийн халз барилдаан тэнцээгээр өндөрлөв

Айчи-Нагоя 2026: Монголын 44 тамирчинг паралимпын наадамд үдэн гаргалаа

Айчи Нагоя 2026: Монгол Улс 15 медаль хүртэж, сүүлийн 20 жилийн хамгийн муу амжилт үзүүлэв

13 настай Хятадын тамирчин Азийн наадмын эмэгтэй MVP болжээ

Азийн XX наадам өндөрлөж, Монголын тамирчид 15 медаль хүртэв

