Айчи Нагоя 2026: Анужин хүрэл медаль хүртэж, жүдочид медалийн чансаагаар гуравдугаарт

Азийн наадмын жүдогийн тэмцээний хоёр дахь өдөр өндөрлөлөө. Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Уран-Өлзийгийн Анужин Энэтхэгийн жүдоч Инунганби Тахелламбамыг нэг вазари, хоёр юүкогийн илүүгээр ялж, тивийн наадмаас хүрэл медаль хүртлээ.
Ингэснээр манай жүдочид эхний хоёр өдөр нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилттайгаар медалийн чансаагаар гуравдугаарт жагсаж байна. Япон нутагтаа таван алт, гурван хүрэл, Узбекистан нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль зүүсэн бол БНСУ нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл, Арабын Нэгдсэн Эмират Улс нэг алтан медальтай байна.
Маргааш хүнд жингийн барилдаанууд буюу эрэгтэйчүүдийн 90 кг, -100 кг, +100 кг, эмэгтэйчүүдийн -78 кг, +78 кг жинд үргэлжилнэ.
Холбоотой мэдээ

Монгол, Өвөр монголын багийн халз барилдаан тэнцээгээр өндөрлөв

Айчи-Нагоя 2026: Монголын 44 тамирчинг паралимпын наадамд үдэн гаргалаа

Айчи Нагоя 2026: Монгол Улс 15 медаль хүртэж, сүүлийн 20 жилийн хамгийн муу амжилт үзүүлэв

13 настай Хятадын тамирчин Азийн наадмын эмэгтэй MVP болжээ

Азийн XX наадам өндөрлөж, Монголын тамирчид 15 медаль хүртэв

