AIC Steppe Arena — Мөсөн өргөө таван жил боллоо

AI мэдээ
AIC Steppe Arena — Мөсөн өргөө таван жил боллоо

Олон улсын олимпын стандартын, битүү дээвэртэй AIC STEPPE ARENA — МӨСӨН ӨРГӨӨ байгуулагдсанаасаа хойш таван жил боллоо. Тус өргөө 2019 онд шаваа тавьж, 2021 онд нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Өнгөрсөн хугацаанд тус өргөө үндэсний болон олон улсын, тив дэлхийн аваргын спортын уралдаан тэмцээнээс гадна концерт, хөгжмийн фестиваль, үзэсгэлэн, хурал уулзалт зэрэг олон нийтийн арга хэмжээг зохион байгуулж, нийслэлийн спорт, соёлын чухал төвүүдийн нэг болжээ.

Таван жилийн үр дүн

  • Олон улсын болон үндэсний хэмжээний 30 орчим испорт, мөсөн болон заалны спортын уралдаан тэмцээн болсон,
  • 200 гаруй урлаг соёлын тоглолт, үзэсгэлэн, хурал арга хэмжээ зохион байгуулсан,
  • 1,5 сая гаруй зочин, үйлчлүүлэгч хүлээн авсан,
  • хүүхэд, залууст зориулсан мөсөн спортын сургалт, чөлөөт гулгалтын үйлчилгээг өргөжүүлсэн,
  • инженерийн систем, аюулгүй байдал, үйлчилгээний стандартыг тогтмол сайжруулсан.

Цаашид тус өргөө мөсөн спортын хөгжлийг дэмжих, олон улсын спортын арга хэмжээг эх орондоо зохион байгуулах боломжийг нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудын спортын оролцоо, хүртээмжийг өргөжүүлэхийн зэрэгцээ соёл, үзвэр үйлчилгээний шинэ боломж бий болгохыг зорьж байна.

Степпе Арена — Мөсөн өргөөг бүтээн байгуулахад «Ачит-Ихт» ХХК гол санхүүжүүлэгчээр ажилласан.

СпортУншигчдад
3

Холбоотой мэдээ