AI-аар орон сууцны зураг төсөл бүтээж, ₮4.1 тэрбум залилах гэж байсан этгээдийг баривчилжээ
₮4.1 тэрбумын хохирол учруулах гэж байсан этгээдийг цагдаагийн байгууллага үйлдлийг нь таслан зогсоож баривчилсан тухай Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.
Уг этгээд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 140 айлын хаус хорооллын төсөл хэрэгжүүлж байна гэж иргэдийг залилахыг урьдаас төлөвлөж, бусдын хамт тохиролцон гэмт хэрэг үйлдэж байсан бөгөөд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баривчлагдсан байна.

Тэрбээр Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.3.1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдаж, мөрдөн байцаалтын хэрэгт шалгагдаж байх үедээ 2024 онд оргон зайлсан байна.
Яллагдагч Д нь House mentor, Arvijih green village, Svmber house capital зэрэг цахим хуудсыг хөгжүүлж, хаус хорооллын төслийн зураг, видео шторк, танилцуулгыг AI ашиглан бүтээлгэж, бусдад сурталчлан залилдаг байсан нь тогтоогджээ.
Цагдаагийн байгууллагаас иргэдэд цахим орчинд байршуулсан хаус, орон сууцны төслийн видео танилцуулга болон зураг, хиймэл оюун ухаанаар бүтээсэн дүрслэлд үндэслэн урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байх, аливаа мэдээлэлд болгоомжтой хандаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав.

Холбоотой мэдээ

«Акуа гарден»-ы хэрэг хяналтын шатны шүүх хуралдаанд очно

Гэр бүлийн хүчирхийлэл тогтоогдвол гэрлэлтийг шуурхай цуцлах боломжтой боллоо

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

МАОЭНХ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Ч.НАНЖИДСАМБУУ: “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ИНДЭР” НЭВТРҮҮЛЭГ

Баавгайн халдлагад өртсөн иргэний ар гэрт нөхөн олговор олгоно

