Ахмад настнуудын 70.8 хувь нь Улаанбаатарт амьдарч байна

AI мэдээ
Ахмад настнуудын 70.8 хувь нь Улаанбаатарт амьдарч байна

Монгол Улсын нийт ахмад настнуудын 70.8 хувь нь Улаанбаатар хотод, 29.2 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байна.

Улсын хүн амын дунд ахмадууд 9.6 хувийг эзэлж байна. Үүний 59.8 хувь нь эмэгтэйчүүд, 40.2 хувь нь эрэгтэйчүүд байгааг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Улсын хэмжээнд хамгийн өндөр настан 108 настай байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1991 оны чуулганаас аравдугаар сарын 01-ний өдрийг олон улсын ахмадын эрх ашгийг хамгаалах өдөр болгон зарласан билээ.

Нийгэм, эдийн засагУншигчдад
3

Холбоотой мэдээ