Агрономич: Дотоодын төмсний илүүдэл байхад гаднаас авах шаардлагагүй
Улаанбаатар — “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол болж байна. Сонсголд оролцож буй тариаланчдын төлөөллөөс байр суурийг тодрууллаа.
Агрономич Б.Ундрах сүүлийн 10 жилийн хугацаанд дотоодын нийт төмсний хэрэгцээг дотооддоо бүрэн хангаж чадсаныг дурдаад, ижил төрлийн бүтээгдэхүүнийг Хятад улсаас хүнсэнд зориулж орж ирж байгааг шүүмжлэв. Мөн Монголын төмсний үр үржүүлэгч аж ахуй байхад түүнээсээ хямд үнээр шууд худалдан авалт хийлгүй ОХУ-аас өндөр үнэтэй төмсний үр авч байгааг тэмдэглэв.
Дотооддоо төмсний илүүдэл үүсээд байж байхад ижил нэр төрлийн бүтээгдэхүүнийг гаднаас авах шаардлагагүй шүү дээ.
Жаргалантын шар төмс илүүдэлтэй байх үед ч гаднаас ижил бүтээгдэхүүн оруулж ирж байсныг тэрээр сануулав. Өнөөдөр тариаланч хотод ирээд төмсөө нийлүүлэх үнэ килограмм нь 1000 төгрөг бөгөөд энэ нь дизель түлш литр нь 2500 төгрөг орчим байсан үеийн үнэ гэв. Харин өнөөдөр хөдөө орон нутагт дизель түлш 5200-5400 төгрөгийн үнэтэй байна.
Өнөөдрийн сонсгол өр зээлтэй голцуу холбоотойг дурдаад, манай байгууллагын хувьд төрөөс зээл тусламж авсан түүх байхгүй гэлээ. Хамгийн чухал нь дотоодын зах зээлээ хамгаалах явдал гэж тэр онцлов. Хэрэв тохирсон үнээр хүнсээ худалдах боломжтой бол олон зээл тусламж авах шаардлага үүсэхгүй гэж тэр нэмж хэлэв.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

