375 магистрал шугамын 61 км нь насжилтын хугацаа дууссан
«Улаанбаатар дулааны сүлжээ» ТӨХК-ийн захирал Ц.Амарсанаа дулаан хангамжийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрээр 5 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 28-ны хооронд Улаанбаатар хотын хэмжээнд найман удаагийн зогсолт хийж, засварын ажлыг бүрэн 100 хувь хийсэн гэв. 9 дүгээр сарын 15-наас орон сууц, цэцэрлэг, сургууль, олон нийтийн барилгыг дулаанаар хангасан бөгөөд өнөөдрийн байдлаар 99 хувьтай байна.

«Улаанбаатар дулааны сүлжээ» ТӨХК 375 магистрал шугамыг хариуцаж ажилладаг. Үүний 19.2 буюу 61 км шугам нь насжилтын хугацаа дууссан буюу элэгдэлд орсон. Хэзээ ч гэмтэл, саатал гарч болзошгүй байгаа.
Мөн өвлийн оргил ачааллыг давах хэмжээний шахалт, туршилт хийж, туршилтаар гарсан гэмтэл саатлыг засуулсан гэлээ. Өнөөдөр Улаанбаатар хотын дулаан хангамж эх үүсвэр тал дээрээ дутагдалтай байгааг тэрээр дурдав. Нийт 13800 гаруй объектыг дулаанаар хангаж байна. Өвөл хүйтэн хэт удаан үргэлжлэхээс хамаарч эрсдэл гардаг гэж Ц.Амарсанаа хэллээ.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

