21 дүгээр хорооллын авто замын баруун урсгалыг өнөөдөр хааж засварлана

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын "Мираж" үйлчилгээний төвөөс Геологийн төв лаборатори хүртэлх авто замын баруун урсгалыг өнөөдөр өглөө хаажээ.
Зам хаасан хугацаанд цэвэрлэгээ болон өнгө асфальт бетон хучилтын ажил хийж, орой 23:00 цагт хөдөлгөөнийг нээх юм байна.
Энэ чиглэлийн замын зүүн урсгалын асфальт бетон хучилтын ажлыг энэ сарын 23-нд гүйцэтгэсэн бол өнөөдөр баруун урсгалынхыг засварлаж байна.
Засварын ажлыг өчигдөр хийхээр мэдээлж байсан ч цаг агаарын байдлаас шалтгаалан хойшлуулжээ.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

