2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталж чадалгүй УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын дарга С.Бямбацогт ээлжит бус чуулганыг албан ёсоор хааж буйг мэдэгдэв. Энэ удаагийн чуулганыг зарлан хуралдуулсан гол зорилго нь 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж батлах байсан ч дөрвөн хэлэлцүүлгээс ердөө хоёрыг явуулснаар төсвийн тодотголыг эцэслэн баталж чадалгүй хаагдлаа.
Маргааш буюу есдүгээр сарын 15-наас УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээх бөгөөд төсвийн тодотголыг хэлэлцэх юм байна.
Ээлжит чуулганы үеэр 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж дууссаны дараа 2027 оны төсвийн төслийг хэлэлцэж эхлэх юм. Энэ удаагийн төсвийн тодотголын хүрээнд үнэ тогтворжуулахад 150 тэрбум, эрчим хүчний засвар, татаас 200 тэрбум, гэрт ойр сургууль 50 тэрбум төгрөг гэх зэргээр 1.4 их наяд төгрөгийг зарцуулахаар байгаа.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

