2026 онд самар түүж бэлтгэхийг хориглолоо

AI мэдээ
2026 онд самар түүж бэлтгэхийг хориглолоо

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очирын өнөөдрийн ээлжит шуурхай хуралдаанаар 2026 онд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүж бэлтгэхийг хориглох шийдвэр гаргасан байна.

Энэхүү шийдвэрийг зэрлэг амьтдын идэш тэжээлийн хомсдол, 2026 оны хуш модны самрын ургалтын судалгааны мэдээг үндэслэн гаргажээ.

Хурлаар суурьшлын бүсэд баавгай үзэгдэх тохиолдол нэмэгдэж байгаад онцгой анхаарч, холбогдох албаныханд аргачлал чиглэл өгөх, иргэдийг мэдээ, мэдээллээр хангах, албан даалгавар, зөвлөмжүүдийг яаралтай хүргэхээр болсон байна.

Түүнчлэн Байгалийн нөөц, ан агнууртай холбоотой мэдээллийг иргэд олон нийтэд нээлттэй өгөх чиглэл өгчээ.

Ойрын өдрүүдэд хүрэн баавгай суурьшлын бүс рүү орсон, мал руу дайрах тохиолдол нэмэгдэж байгаа билээ. Үүнийг байгаль орчны мэргэжилтнүүд уур амьсгалын өөрчлөлт, идэш тэжээлийн хомсдол, зэрлэг амьтад малын амьдрах орчны давхцал, байгалийн нөөцийн хэт ашиглалт, ой хээрийн түймрийн улмаас болж байна хэмээн тайлбарлаад байгаа юм.

Нийгэм, эдийн засагХууль, эрх зүйУншигчдад
0

Холбоотой мэдээ