18 тонн сонгиноны дунд 3,260 ширхэг бөхөнгийн эвэр нууж, хилээр нэвтрүүлэхийг завджээ

Авто замын боомтоор хууль бусаар бараа нэвтрүүлэхийг завдсан тухай дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Шалгалтын ажиллагааны явцад иргэн Н том оврын тээврийн хэрэгслээр 18 тонн сонгино тээвэрлэн Монгол Улсын хилээр нэвтрүүлэх явцдаа дэлхийн устаж болзошгүй ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн бөхөнгийн эврийг ачаан дундаа нууж, хилийг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан нөхцөл байдал тогтоогджээ.
Шалгалтын явцад 19 хайрцагт савласан 3,260 ширхэг, 677 кг бөхөнгийн эвэр илэрсэн.
Хэргийг Баян-Өлгий аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байгааг ЦЕГ-аас мэдээлэв.
Нэн ховор амьтан агнах, тээвэрлэх, худалдан авах, борлуулах, хилээр нэвтрүүлэх хууль бус үйлдлийг мэдсэн даруйд цагдаагийн байгууллагын 102 болон 7019-1070 тусгай дугаарын утсанд хандахыг зөвлөжээ.
Холбоотой мэдээ

«Акуа гарден»-ы хэрэг хяналтын шатны шүүх хуралдаанд очно

Гэр бүлийн хүчирхийлэл тогтоогдвол гэрлэлтийг шуурхай цуцлах боломжтой боллоо

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

МАОЭНХ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Ч.НАНЖИДСАМБУУ: “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ИНДЭР” НЭВТРҮҮЛЭГ

Баавгайн халдлагад өртсөн иргэний ар гэрт нөхөн олговор олгоно

