166-р сургууль Кембрижийн олон улсын хөтөлбөрийн гэрчилгээгээ авлаа

Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 166-р сургууль Кембрижийн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх гэрчилгээг өнөөдөр албан ёсоор хүлээн авалaа. Гэрчилгээ гардуулах ёслолд Ерөнхий сайд Н.Учрал, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эдвин Самуэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг дарга М.Алтангэрэл болон холбогдох албаны хүмүүс, сургуулийн багш, сурагчид оролцов.
Энэ сургууль нь Кембрижийн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлж буй зургаа дахь сургууль болж байна. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус сургуульд хими, физик, биологи, мэдээлэл зүйн хичээлийн лаборатори, байгалийн ухааны хичээлийн химийн бодисын тусгай зөвшөөрөл, багш нарын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр, гадаад хэлний номын сан байгуулах зэрэг анги танхимын тоног төхөөрөмж, бараа материалын тохижилтыг хийжээ. Энэ хичээлийн жилд 166-р сургууль 62 багш, ажилтан, 650 гаруй суралцагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Кембрижийн хөтөлбөрийн анхны элсэлтээр IX ангийн гурван бүлэгт 70 сурагч суралцаж, ахлах ангийн түвшинд Cambridge International AS & A Level хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.


Холбоотой мэдээ

Багануур, Багахангай чиглэлийн автобусны эцсийн зогсоол аравдугаар сарын 23-наас өөрчлөгдөнө

Нийслэл хийн түлшинд шилжүүлэх ажлыг ирэх онд үргэлжлүүлнэ

Банкны нэр ашигласан хуурамч дуудлага, SMS нэмэгдэж байна

Илон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX-ийн хувьцаа бэлэглэхээ амлав

Капитрон банкны 2026 оны III улирлын санхүүгийн тайлан: нийт актив 4,041.2 тэрбум төгрөг

