150150 дугаарт нэг сард 5,479 хүсэлт бүртгэгдэж, 64.2 хувь нь шийдвэрлэгдэв

Наймдугаар сарын 14-нөөс эхлэн ажиллаж буй «Хотын дарга сонсож байна» тусгай 150150 дугаарт нэг сарын хугацаанд иргэдээс нийт 5,479 хүсэлт бүртгэгдсэн байна. НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэдээллээр, 427 албан хаагч хүсэлтийг шийдвэрлэж, 3,517 иргэнд хариу хүргэж, хүсэлтийг хаасан байна. Ингэснээр иргэдийн хүсэлтийн шийдвэрлэлт 64.2 хувьтай байна.
150150 дугаарт иргэд зам, тээвэр, инженерийн шугам, газар, барилгатай холбоотой асуудлаар хамгийн их буюу 61.7 хувь нь ханджээ.
Иргэд 150150 дугаарт мессеж үнэгүй илгээн санал, хүсэлтээ илэрхийлэхээс гадна mayor@ulaanbaatar.mn и-мэйл хаягаар холбогдох боломжтой байна.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

