“1072 ХУВЬЦАА” нээлттэй өдөрлөг энэ сарын 03-04-нд болно

“Эрдэнэс Тавантолгой” ХК нээлттэй, ил тод компани болох бодлогын хүрээнд уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хувьцаа, ногдол ашиг өвлүүлэх, хувьцааны үнэ цэн, үр өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд нас барсан иргэдийн хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашгийг ар гэрт нь өвлүүлэх ажлыг 2026 оны зургаадугаар сарын 1-нээс эхлүүлж, Бортээгийн ордыг нээх, олон улсын аудитын компани, Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагуудтай хамтран нээлттэй компани болох бэлтгэлээ хангаж байна.
Энэ хүрээнд иргэдэд 1072 хувьцааны талаар нэг цэгээс мэдээлэл өгөхөөр “1072 ХУВЬЦАА” нээлттэй өдөрлөгийг 2026 оны есдүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөгт Нийслэлийн засаг даргын тамгын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын нотариатчидын танхим, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо зэрэг байгууллагууд оролцож, хувьцааны данс нээх, нотариатын зөвлөгөө өгөх, 1072 хувьцаатай холбоотой бүх талын мэдээллийг хүргэх юм.

Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

