10-р сард ихэнх нутгаар дулаан ч гэнэтийн хүйтрэл, салхи шуурга ихтэй байна

AI мэдээ
10-р сард ихэнх нутгаар дулаан ч гэнэтийн хүйтрэл, салхи шуурга ихтэй байна

10-р сард ихэнх нутгаар дулаан байх ч гэнэтийн хүйтрэл ажиглагдах зэрэг температурын хэлбэлзэл өндөр, салхи шуурга ихтэй байх магадлалтайг цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Иймд малчид дулаан өдрүүдийг ашиглан хадлан тэжээл бэлтгэж, малын хашаа хороо болон өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангах, тариаланчид ургац хураалтын ажлыг шуурхай хийж дуусгах, хураасан үр тариа, төмс хүнсний ногоог хайрагдахаас хамгаалах шаардлагатайг анхааруулж байна.

Мөн нойтон цас орох үед зам даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлийг тооцоолж, хол замд гарахын өмнө цаг агаарын богино хугацааны урьдчилсан мэдээг авч ашиглахыг зөвлөж байна.

10-р сарын олон жилийн дундаж үзүүлэлт

Аравдугаар сарын агаарын температурын олон жилийн дундаж нь Баян-Өлгий, Хөвсгөл, Архангай, Булганы ихэнх, Увс, Ховдын зарим газар, Завхан, Төв, Сэлэнгийн зүүн, Говь-Алтайн зүүн хойд, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтийн хойд хэсгээр 0...-8°C, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн өмнөд хэсгээр +6...+10°C, бусад нутгаар 0...+6°C байдаг байна.

Сарын нийлбэр хур тунадас Хэнтийн уулархаг нутгаар 12-18 мм, Алтайн уулархаг нутаг болон говь, тал хээрийн бүс нутгаар 0-6 мм, бусад нутгаар 6-12 мм ордог байна.

2026 оны 10-р сарын урьдчилсан төлөв

Агаарын температур

  • Баруун аймгуудын нутгаар агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байна. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, ихэнх нутгаар хүйтэн байх төлөвтэй. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд сэрүүн байх төлөвтэй.
  • Төвийн аймгуудын нутгаар агаарын дундаж температур ихэнх нутгаар дунджийн орчим байна. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, хүйтэн байх төлөвтэй. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр олон жилийн дунджаас дулаан, харин хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр сэрүүн байх төлөвтэй.
  • Зүүн аймгуудын нутгаар агаарын дундаж температур Хэнтийн ихэнх, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, хүйтэн байх төлөвтэй. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин нэг болон гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд сэрүүн байх төлөвтэй.
  • Говийн аймгуудын нутгаар агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сарын сүүлчээр сэрүүн байх төлөвтэй.

Хур тунадас

  • Баруун аймгуудын нутгаар сарын эхээр нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, ихэнх нутгаар хүйтэн байх төлөвтэй. Мөн хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж, салхи ширүүсэж болзошгүй.
  • Төвийн аймгуудын нутгаар хур тунадас Булган, Сэлэнгийн нутаг, Хөвсгөлийн зүүн, Төв аймгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй. Мөн нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд хур тунадас, уулаараа нойтон цас орж, салхи ширүүсэж болзошгүй.
  • Зүүн аймгуудын нутгаар хур тунадас Хэнтий, Дорнодын хойд, Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй. Мөн нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн, дунд үеүдэд хур тунадас орж, салхи ширүүсэж болзошгүй.
  • Говийн аймгуудын нутгаар хур тунадас Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, Дорноговийн зүүн өмнөд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй. Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи ширүүсэж, зарим газраар шороон шуурга шуурч болзошгүй.

Нийгэм, эдийн засагУншигчдад
3

Холбоотой мэдээ